ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ, НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Энэхүү Нууцлалын бодлого нь “ТEO” ХХК (цаашид “Бид” гэх) нь Харилцагч та (цаашид “Та” гэх)-нд “NOTLY/НОТОЛЪЁ” үйлчилгээг Үйлчилгээний нөхцөлийн дагуу үзүүлэхтэй холбоотойгоор Таны мэдээллийг хадгалах, бусдад илгээх үйлдэлтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах баримт бичиг болно.

Энд бичигдсэн Нууцлалын бодлого нь Үйлчилгээний нөхцөлийн хамтаар Таны болон notly.mn вэбсайт, гар утасны аппликейшн ашиглаж буй бусад хэрэглэгчдийн блокчэйн технологид суурилан баталгаажсан баримт бичгийг хадгалах, илгээх болон нууцлалыг хангахтай холбоотой харилцааг зохицуулах тул анхааралтай уншиж танилцана уу.

Та notly.mn вэбсайт, гар утасны аппликэйшнд холбогдсон тохиолдолд Таныг энэхүү Нууцлалын бодлого болон түүний хавсралт, шинэчилсэн хувилбарыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

НЭР ТОМЬЁО

Нууцлалын бодлогод заасан нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:

  • NOTLY/НОТОЛЪЁ үйлчилгээ гэж баримт бичгийг блокчэйн технологид суурилан баталгаажуулах үйлчилгээ болон баталгаажсан баримт бичгийг хадгалах, илгээх, баталгаажсан эсэхийг шалгах үйлдлийг хийх боломжтой апп, вэбийг;
  • Үйлчилгээ үзүүлэгч гэж “NOTLY/НОТОЛЪЁ үйлчилгээ” /цаашид үйлчилгээ гэх/-г үзүүлж буй Монгол Улсын хуулийн этгээд “ТЕО” ХХК;
  • Баталгаажуулагч гэж баримт бичгийн үнэн зөвийг нотлон блокчэйн технологид суурилан баталгаажуулж буй эрх бүхий хуулийн этгээдийг;
  • Баталгаажуулагч гэж баримт бичгийг блокчэйн технологид суурилан баталгаажуулж буй эрх бүхий хуулийн этгээдийн нэрийг;
  • Хэрэглэгч гэж баримт бичгийг Баталгаажуулагчаар баталгаажуулж, notly апп болон вэб-д хадгалах, бусдад илгээх, блокчэйн технологид суурилан баталгаажсан эсэхийг шалгах үйлдлийг хийж буй хүн, хуулийн этгээдийг;
  • Баталгаажсан баримт бичиг гэж Баталгаажуулагч блокчэйн сүлжээг ашиглан баталгаажуулсан баримт бичгийг;
  • Блокчэйн нэр гэж блокчэйн сүлжээний нэр буюу “TEO blockchain”-г;
  • Хүчинтэй гэж Баталгаажуулагч нь тухайн баримт бичгийн үнэн зөвийг нотолж, блокчэйн технологид суурилан баталгаажуулсныг
  • Хүчинтэй хугацаа гэж блокчэйн технологид суурилан баталгаажуулж буй баримт бичгийн хүчинтэй хугацааг;
  • Баталгаажсан огноо гэж Баталгаажуулагч баримт бичгийг блокчэйн сүлжээнд баталгаажуулсан огноог;
  • Баталгаажуулагч ID гэж тухайн баримт бичгийг блокчэйн сүлжээнд баталгаажуулж буй ID дугаарыг; баталгаажуулсныг;
  • Гүйлгээний ID гэж блокчэйн сүлжээнд хийгдэж буй гүйлгээний ID дугаарыг. баталгаажуулсныг;
  • Платформ гэж Компаниас хөгжүүлж, үүсгэн байгуулсан үйлчилгээг Баталгаажуулагч, хэрэглэгчид санал болгож буй вэбсайт, гар утасны аппликейшн, программ хангамжийн системийг;
  • Платформын интерфэйс гэж Компанийн notly.mn вэбсайт, утасны аппликэйшн дээрх Танд харагдах цонхыг ойлгох бөгөөд Танд Платформтой харилцан үйлдэл хийх боломжийг олгож буй программ хангамжийг;

1. Блокчэйн технологид суурилан баримт бичиг баталгаажуулах

Үйлчилгээ үзүүлэгчийн тархмал бүтэцтэй блокчэйны сүлжээнд Баталгаажуулагч нь таны баримт бичгийг баталгаажуулна. Тухайн баримт бичгийг танд цахим шуудангаар эсвэл бусад хэлбэрээр PDF форматаар өгнө. Та уг баталгаажсан баримт бичгийг блокчэйн сүлжээнд хадгалсан эсэхийг шалгахын тулд NOTLY үйлчилгээний платформыг ашиглан шалгах боломжтой.

2. Мэдээллийн нууц

NOTLY үйлчилгээ нь баталгаажсан баримт бичгийн “хэш” хэлбэрийг хадгалж, түүнтэй таарч байгаа эсэхийг шалгадаг ба тухайн баримт бичигт агуулагдах аливаа мэдээллийг хадгалдаггүй буюу блокчэйн сүлжээнд хүний хувийн мэдээлэл байхгүй болно.

3. Баталгаажсан баримт бичгийг илгээх

NOTLY гар утасны аппликейшнийг ашиглахад хэрэглэгчийн бүртгэл хийгдэхгүй бөгөөд утас нээхдээ хэрэглэдэг нууц үгээ ашиглаад орно. Та өөрийн файл дотроосоо аливаа нэг баримт бичгийг сонгоод апп-р дамжуулан блокчэйн сүлжээнд баталгаажсан эсэхийг шалгах боломжтой. Апп-с мөн бусад байгууллага, хувь хүнрүү илгээх бүрэн боломжтой. Илгээсэн баримтыг тухайн хүн яаж ашиглахыг бид хариуцахгүй.

4. Баталгаажсан баримт бичгийг хадгалах хугацаа

Хэрэглэгч баталгаажсан баримт бичгийг NOTLY үйлчилгээний платформыг ашиглан хугацаагүйгээр хадгалах боломжтой. Гэхдээ баталгаажуулагч нь баталгаажуулж буй баримт бичгийн хүчинтэй хугацааг заасан тохиолдолд уг хугацаанд тухайн баримт бичиг “хүчинтэй баримт” гэж харагдах ба хугацаа нь дууссан тохиолдолд “баталгаажсан баримт бичиг” гэж харагдах боловч “хугацаа нь дууссан” гэх мэдээлэл мөн харагдах болно.

5. Баримт бичгийг блокчэйн сүлжээнд шалгах

Хэрэглэгч нь баримт бичгийн үнэн зөв болохыг таних, таниулах зорилгоор блокчэйн технологийг ашиглан шалгах, шалгуулах боломжтой. Баримт бичгийг NOTLY үйлчилгээний платформоор шалгах үед “Блокчэйн сүлжээнд баталгаажаагүй байна” гэх илэрц гарч ирвэл уг баримт бичиг нь засвар орсон эсвэл өмнө нь блокчэйн сүлжээгээр баталгаажуулаагүй баримт гэдгийг тодорхойлж байгаа болно. Мөн баталгаажсан баримт бичгийн хувилбар болон засвар оруулсан файл “хүчингүй баримт” гэж тооцогдоно.

Жич: завсар орсон баримт бичиг гэдэгт тухайн баримт бичгийн агуулгыг буюу доторх мэдээллийг өөрчилсөн баримт бичгийг ойлгох бөгөөд файлын нэр өөрчилсөн эсэх нь хамаарахгүй.

6. Холбоос

Энэхүү Нууцлалын бодлого нь зөвхөн www.notly.mn вэбсайтад хамаарах бөгөөд аливаа бусад вэбсайт болон үйлчилгээний холбоост хамааралгүй болно. Бид уг вэбсайт болон үйлчилгээтэй холбоотой аливаа эрх хэрэгжүүлдэггүй бөгөөд тэдгээрийн нууцлалын бодлого болон аливаа бусад үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг хүлээхгүй болно.

7. Нэмэлт өөрчлөлт

“TEO” ХХК нь энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт, нэмэлт оруулж болох бөгөөд энэ тухай NOTLY үйлчилгээний платформоор дамжуулан Танд мэдэгдэнэ. Уг өөрчлөлтийн талаар мэдээлэл гарснаас хойш 1 /нэг/ өдөр өнгөрсөн тохиолдолд уг нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд Та уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Энэхүү Нууцлалын бодлогын энэ хувилбар нь 2022 оны 11-р сарын 03-ны өдөр батлагдсан болно.

8. Санал хүсэлт гаргах ба холбоо барих

Хэрэв Танд Бидний Нууцлалын бодлоготой холбоотой аливаа санал хүсэлт гомдол байвал www.notly.mn сайт дээрх “Тусламж үйлчилгээ” хэсэгт хандана уу. Бид Таны санал гомдлыг Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу шийдвэрлэнэ. Та Бидэнтэй холбогдохдоо өөрийн нэр, цахим хаяг болон “TEO” ХХК Таныг таних, Танд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай бусад нэмэлт мэдээллийг өгөх шаардлагатай.